Өвөр Монголын Хянган аймгийн наадам болж байна

Өвөр Монголын Хянган аймгийн наадам болж байна


   Өвөр Монголын Хянган аймгийн наадам өнгөрөгч ням гарагт буюу энэ сарын 16-нд эхэллээ. Наадмыг Жалайр хошууны Улаан мод гэдэг газар нээж, тэр өдөр ардын урлагийн тоглолт хийхийн сацуу хурдан морины уралдаан, уурга шүүрэх зэрэг адуучны тэмцээн зохион байгуулав. Өвөр Монголын зуны аялал жуулчлалд наадам зохион байгуулах нь тун чухал бөгөөд тавдугаар сараас эхлэн аймгууд ээлж дараалан наадаж эхэлдэг. Тухайлбал, өнгөрөгч сарын 18-нд болсон Шилийн гол аймгийн наадмыг 600 мянган хүн үзсэн нь өмнөх оныхоос 20 хувиар их юм. Харин өнгөрсөн жил Хянган аймгийн наадмыг өдөрт дунджаар 50 мянга гаруй хүн үзсэн аж. 

Гэрэл зургийн эх сурвалж: HanggaiTuquan.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.