Хүнд өвчтэй Брюс Уиллис охиныхоо хуриманд оролцов

Хүнд өвчтэй Брюс Уиллис охиныхоо хуриманд оролцов


   Холливүүдийн алдартай жүжигчин Брюс Уиллис, Дэми Мур нарын бага охин, 32 настай охин Таллула Уиллис 34 настай рок хөгжимчин Жастин Эйситэй гэрлэж, хуримаа өнгөрсөн долоо хоногт хийжээ. Айдахо мужийн Сан-Вэлли дэх гэр бүлийнхээ эдлэнд хийсэн хуриман дээр, одоогоор хүнд өвчтэй буй эцэг Б.Уиллис нь ирсэн байна. Т.Уиллис хуримаа гэр бүлийнхээ эдлэнд хийснээ тайлбарлахдаа “Энэ газартай холбоотой маш олон сайхан дурсамж надад байдаг учраас чухам эндээс шинэ амьдралаа эхлүүлэхийг хүссэн” гэжээ. “Амьдралынхаа шинэ хуудсыг нээхийг би маш их баяртайгаар сэтгэл догдлон хүлээж байна. Энэ хүртэлх амьдралд минь биелсэн хамгийн том мөрөөдөл маань энэ боллоо” хэмээн тэрбээр мөн ярьжээ.

   Гэрэл зургуудаас харахад, хуримын хөтөлбөрт өөрчлөлт орсон бөгөөд сүйт бүсгүй заншил ёсоор аавдаа хөтлүүлэн сүмд очих ёстой замаар буюу голын дээгүүрх гүүрээр ганцаараа явжээ. Түүний аав Б.Уиллис ой санамж муудах өвчний хүнд хэлбэрт нэрвэгдсэний улмаас энэ хүндтэй үүргийг биелүүлж чадаагүй байна. Гэсэн хэдий ч Б.Уиллис ёслолд оролцсон бөгөөд хуримын даашинзтай охиноо тэврэн жаргалтайгаар инээмсэглэж буй зураг нь олон нийтийн сүлжээгээр таржээ. Т.Уиллис "Vogue" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа уг зургийн талаар “Хуримын өдрийн маргааш аав, Жастин бид гурвын хамтдаа өнгөрүүлсэн нандин агшин” хэмээн тайлбарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр “Die Hard” киноны од Б.Уиллисийн биеийн байдал өдөр ирэх тусам муудаж байгаа бөгөөд заримдаа ойр дотныхоо хүмүүсийг ч танихгүй байгаа гэнэ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.