Алга болсон муур 10 жилийн дараа гэртээ иржээ
Их Британид 2016 онд сураггүй алга болсон Чарли нэртэй муур гэртээ эргэн ирсэн талаар BBC News мэдээллээ. 37 настай Ханна Робертсоны ярьснаар, тэднийх гэр бүлээрээ өөр хот руу нүүснээс гурав хоногийн дараа муур нь алга болжээ. Тэр үед Чарли гурван настай байв. Эзэд нь хэдэн сарын турш муураа хайж, гудамжинд зурагтай зар наан, олон нийтийн сүлжээнд пост оруулсан ч үр дүнд хүрээгүй байна. “Муураа бид машинд дайруулсан, эсвэл нохойд бариулсан байх хэмээн бодож сэтгэл маш их зовсон” хэмээн Ханна ярьжээ. Гэтэл өнгөрөгч долоодугаар сарын 29-ний өдөр буюу муурын нөгөө эзэн Люсигийн төрсөн өдрөөр хотын мал эмнэлгээс тэдэн рүү ярьж, Чарлийн олдсоныг дуулгасан байна. Түүнийг гудамжнаас олсон хүн хэдэн долоо хоног гэртээ байлгаж байгаад мал эмнэлэгт хүргэж өгсөн аж. Эмч нар мууранд суулгасан микрочипийг уншуулснаар эзэдтэй нь холбоо барьжээ. Люсигийн хэлснээр, муур эздээ хармагцаа таньсан байна. “Чарли маань огт өөрчлөгдөөгүй, алга болсон өдрөө ямар байсан, яг тэр хэвээрээ байгаа харагдсан” гэж тэрбээр мөн BBC News-д ярьжээ.
Өнгөрөгч гуравдугаар сард Францын “France3” телевиз, алга болсон муур хилийн чанадаас гэртээ ирсэн талаар мэдээлсэн юм. Испанид аялж явсан франц гэр бүл шатахуун түгээгүүрийн газар муур нь бууж үлдсэнийг маргааш нь мэдсэн бөгөөд эргэж хайгаад ололгүй харьсан байна. Энэ явдлаас хойш таван сарын дараа Филү нэртэй тэр муур гэртээ иржээ. Испаниас Франц дахь гэртээ очихын тулд Чарли 250 км зам туулсан байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.






