Сонгинохайрхан дүүрэгт хөв цөөрөм байгуулжээ
© НЗДТГ

Сонгинохайрхан дүүрэгт хөв цөөрөм байгуулжээ


   Улсын хэмжээнд хэрэгжиж буй “Нэг сум-Нэг нуур” хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд 16.9 мянган м/кв талбай бүхий хөв цөөрөм байгуулжээ. Өнгөрөгч хоёрдугаар сард эхлүүлж, дөрөвдүгээр сард шав тавьсан энэ төслийн хүрээнд, Богдын даваанаас урсан ирж буй Баруун салааны гол, Бумбат булгийн усыг хуримтлуулах хөв цөөрмөөс гадна явган хүний болон дугуйн 800 гаруй метр зам, зургаан камер, нарны зайгаар ажилладаг 67 гэрэлтүүлэг, сандал суурилуулсан байна. Хөв цөөрөм, түүнийг хүрээлсэн төгөл байгуулснаар уг орчинд агаарын чийгшил 5-15%-иар нэмэгдэж, тоосжилт 20-50%-иар буурах бөгөөд 3191 өрхийн 9810 иргэнийг үерийн усны эрсдэлээс сэргийлэх боломж бүрдэж байгаа юм. Бумбатын төгөлд мөн жимсний 2000 мод тарьж, иж бүрэн усалгааны систем, нийт 30 тоннын багтаамжтай усны нөөцийн сав, хяналтын камер суурилуулсан байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.