Тайвань: Хиймэл оюуны үр шимийг иргэн бүрдээ хүртээж бэлэн мөнгө олгоно

Тайвань: Хиймэл оюуны үр шимийг иргэн бүрдээ хүртээж бэлэн мөнгө олгоно


   Тайванийн Ерөнхийлөгч Лай Чин-тэ ирэх жил иргэн бүрдээ 10 мянган тайвань доллар (ойролцоогоор 320 ам.доллар) олгохоо мэдэгдэв. Энэ шийдвэрээ тайлбарлахдаа "Хиймэл оюун ухааны (AI) салбарын огцом өсөлтөөс үүдэлтэй эдийн засгийн үр шимийг нийт ард иргэддээ тэгш хуваарилахаар болсон" гэв. “Focus Taiwan” сонины мэдээлснээр "Хиймэл оюун ухааны ногдол ашиг" хэмээн нэрлэсэн уг халамжийн бодлогод 235 тэрбум тайвань доллар зарцуулах ажээ. Энэхүү төсвийн төслийг энэ оны сүүлээр тус улсын хууль тогтоох байгууллага хянаж үзэх бөгөөд төсөв батлагдвал ирэх оны хоёрдугаар сараас олгож эхэлнэ. Тус улсын Статистикийн газрын тайланд дурдсанаар, 2026 онд Тайванийн эдийн засгийн өсөлтийн хурд 11,05 хувь хүрсэн байгаа нь сүүлийн 40 жилийн түүхэн дэх хамгийн өндөр өсөлт ажээ. Тайванийн Засгийн газар 2020, 2021 онуудад COVID-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ болгон хэрэглээний купон тарааж, мөн 2023 онд эдийн засгийг өдөөхөд зориулж иргэн бүрдээ 6000 тайвань доллар олгож байжээ. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.