Франц: Шарль дө Голлийн тухай кино түүхэн амжилт тогтоов
Францын үндэстний эцэг хэмээн нэрлэгддэг Ерөнхийлөгч асан Шарль дө Голлийн (1890–1970) тухай намтарчилсан кино үзэгчдийн тоогоороо “Одиссэй”, “Хүн аалз” зэрэг Холливүүдийн алдартай бүтээлүүдтэй дүйцэхүйц түүхэн амжилт гаргажээ. Нэгэн цагт улс төрийн талцал, хямралаас болж эдийн засгийн зогсонги байдалд ороод байсан Франц орныг Шарль дө Голль оновчтой бодлого, зөв удирдлагаараа хөл дээр нь босгож ирсэн гэж шинжээчид үздэг. “Дө Голлийн тулаан” (La Bataille de Gaulle) нэртэй хоёр ангит кино өнгөрсөн зургаадугаар сард нээлтээ хийснээс хойш 4.8 сая хүн үзсэн бөгөөд энэ үзүүлэлтээрээ “Одиссэй” (6.2 сая), “Хүн аалз” (5.9 сая) киноны дараа орсон байна. Энэ тухайд “Le Monde” сонин ”Киног үзсэн залуус түүний төрсөн газар, дурсгалын танхим, музей зэрэг газарт цугларч, дө Голлийн талаар илүү ихийг мэдэхийг эрмэлзэх болжээ" гэсэн байна. Шарль дө Голль тухайн үедээ хэт даврагч хүчнүүдэд хатуу хяналт тогтоож, зүүний болон барууны үзэлтнүүдийг нэгтгэж чадсан ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.






