Дональд Трамп: Энэ оны сүүлээр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзана

Дональд Трамп: Энэ оны сүүлээр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзана


   АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай энэ онд багтаан уулзана гэдгээ мэдэгдлээ. Өмнөд Солонгос-АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилалтыг цөөлөхийг тушааж, Хойд Солонгостой эвлэрэх мессеж илгээснийхээ дараа тэрбээр Хойд Солонгос-АНУ-ын дээд хэмжээний уулзалтыг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа ийнхүү илэрхийлсэн байна. Өчигдөр Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчийн асуултад хариулахдаа "Би Ким Жон Унтай сайн харилцаатай байгаа. Энэ нь муу зүйл биш, харин сайн хэрэг" гэжээ. Улмаар Хойд Солонгос улс маш хүчтэй 57 цөмийн зэвсэг эзэмшиж буйг хэлээд Жо Байдены засгийн газрын шүүмжилж, "Эхнээсээ үүнийг зөвшөөрөх ёсгүй байсан. Хэрвээ би ерөнхийлөгч байсан бол хэзээ ч зөвшөөрөхгүй байсан" гэв. Д.Трамп саяхан Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилалтыг цөөлөх зарлиг гаргаж, хамтарсан цэргийн сургуулилалт нь Пёньянтай дайсагнасан хэрэг болно хэмээн мэдэгдэж, өөрийг нь ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд Хойд Солонгос улс элдэв заналхийлэл үзүүлдэггүй, дэлхийн дэг журамд хүндэтгэлтэй ханддаг болохыг онцолжээ. Харин дээрх мэдэгдэлд Хойд Солонгосын зүгээс ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.