Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт тэнцсэн оюутнууд эх орноосоо мордов
Монгол оуютнуудыг гадаадын их, дээд сургуулиудад суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж, МУИС, ШУТИС-д бэлтгэлээ хангасан оюутнууд өчигдөр эх орноосоо мордлоо. Энэ хичээлийн жилд АНУ, Герман, Франц, Чех, Канад, Польш, Австрали, Япон зэрэг 16 улсын их, дээд сургуульд манай 300 оюутан суралцахаар болсон юм. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас оюутнуудыг үдэн гаргах ёслолд ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, тэдэнд төрийн далбаа дурсгасан байна. Ёслолын үеэр хэлсэн үгэндээ тэрбээр дэлхийн түвшний боловсрол эзэмшиж, эх орныхоо хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний сэхээтэн, манлайлагчид болохыг хүсэн ерөөжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.



