Д.Трамп: ОХУ-ын сайд АНУ-д айлчилсан нь сайн үр дүн авчирна
ОХУ-ын Сангийн сайд Антон Силуановын АНУ-д айлчилсан явдал ямар нэг сайн үр дүн авчирна хэмээн найдаж байгаагаа ерөнхийлөгч Дональд Трамп илэрхийллээ. А.Силуанов АНУ-ын Хойд Каролина мужийн Эшвилл хотод даваа гарагт эхэлсэн “Их 20”-ийн гишүүн орнуудын Сангийн сайд, төв банкны ерөнхийлөгч нарын уулзалтад эхний өдөр нь оролцохын зэрэгцээ АНУ-ын Сангийн сайд Скот Бэссенттэй уулзсан юм. Түүнийг урьсан талаар сэтгүүлчдийн тавьсан асуултад Д.Трамп “Сайн үр дүн гараасай гэж найдаж байя. Хэн бүхэнтэй хэл амаа ололцож байх шиг аятай зүйл хаа байх вэ” хэмээн хэлжээ. “Бусадтай хэл амаа ололцохыг чухалчилдаг нь миний амжилтын үндэс юм” гэж тэрбээр мөн хэлсэн байна. Хөгжингүй болон хөгжиж буй эдийн засагтай орнуудын багтдаг “Их 20”-д Аргентин, Австрали, АНУ, Бразил, Их Британи, Герман, Европын холбоо, Энэтхэг, Индонез, Итали, Канад, Хятад, Мексик, Турк, ОХУ, Саудын Араб, Франц, ӨАБНУ, Өмнөд Солонгос, Япон улсууд ордог билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.





