"Хүннү Эйр” компани Энэтхэг улс руу шууд нислэг үйлдэнэ
Монголын агаарын тээврийн “Хүннү Эйр” компани Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хот руу хийх нислэгийн хуваариа зарлалаа. Тус компани Улаанбаатар–Дели–Улаанбаатар чиглэлийн хуваарьт нислэгээ ирэх есдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн зуны нислэгийн хуваарь дуустал даваа гараг бүр үйлдэх ажээ. Үүнд Улаанбаатар-Дели чиглэлийн MR301 нислэг өглөөний 3:50 цагт хөөрч 7:20 цагт буух бол Дели-Улаанбаатарын MR302 нислэг өглөөний 8:20 цагт хөөрөөд Улаанбаатарт 16:20-д буух юм. Улаанбаатар-Делийн агаарын замын урт нэг талдаа ойролцоогоор 3300 км юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.





