Төр, хувийн хэвшлийн анхны төрөлжсөн ахлах сургууль нээгдэв
“Эрдэм Нова” сургууль. © Боловсролын яам

Төр, хувийн хэвшлийн анхны төрөлжсөн ахлах сургууль нээгдэв


   Монгол улсын төр, хувийн хэвшлийн хамтарсан анхны төрөлжсөн ахлах сургууль “Эрдэм Нова” Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд өчигдөр үйл ажиллагаагаа эхлүүллээ. Хан-Уул дүүргийн таван сургуулийн ахлах ангийн 500 гаруй сурагч  уг сургуульд зорилгоо тодорхойлсон эсээ илгээж шалгарснаар, математик, байгалийн ухааны чиглэлээр гүнзгийрүүлэн суралцахаар болсон байна. Тус сургууль цаашид харьяалал үл харгалзан, мэргэшихийг хүсэж буй чиглэлд нь тулгуурлан сурагчдад академик мэдлэг, ур чадварыг эртнээс эзэмшүүлэх боломж бүрдүүлэх ажээ. Ерөнхий боловсролын ердийн сургуульд нийт 16 хичээлийг заавал судлах ёстой байдаг бол төрөлжсөн ахлах сургуульд хүүхэд өөрийн сонгосон чиглэлийн хичээлийн агуулгыг 50 хүртэлх хувиар гүнзгийрүүлэн судална. Мөн их сургуулийн эхний түвшинд үздэг зарим хичээлийг ахлах ангид нь судалж, их сургуульд элсэн суралцах үедээ шаардлагатай академик суурь мэдлэг, ур чадварыг эзэмших боломжтой юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.