Николас Мадуро “Nike” брэндийн хувцастай авхуулсан зургаа нийтэлжээ

Николас Мадуро “Nike” брэндийн хувцастай авхуулсан зургаа нийтэлжээ


   АНУ-д хоригдож буй Венесуэлийн ерөнхийлөгч асан Николас Мадурогийн дахин “Nike” брэндийн хувцастай авхуулсан зураг олон нийтийн сүлжээнд тарав. Тэрбээр ач, зээ болон хүүхдүүддээ зориулж эдгээр зургийг авхуулснаа “Telegram” сувагтаа нийтэлсэн байна. Зураг дээр Н.Мадуро “Nike” брэндийн саарал спорт хослол болон цагаан өнгийн пүүзтэй гарчээ. Өнгөрөгч нэгдүгээр сард баривчлагдахдаа түүний өмссөн “Nike Tech Fleece” спорт хослолын борлуулалт, зураг нь нийтлэгдсэний дараа огцом өссөн юм. Тэр үед брэндийн албан ёсны сайтад уг хослолын үнэ гурав дахин өсөж, ердийн 180 доллароос дуудлага худалдаа болон бусад талбаруудад 500-1000 долларын үнэ хүрсэн билээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.