Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно
Энэ есдүгээр сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар өчигдөр зарлалаа. Уг хуваариар, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, асаргааны тэтгэмж, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгодог мөнгөн тэтгэмж, алдар цолтон ахмад настанд олгох тэтгэмж, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний тэтгэмжийг есдүгээр сарын 15, 24-нд олгоно. Харин хүнс тэжээлийн дэмжлэг, онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмжийг 15-нд, “Эхийн алдар” одонгийн мөнгө, “Насны хишиг”-ийг 24-нд, хүүхдийн мөнгөн тэтгэмж, эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг 17-нд олгохоор болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


