Лааз тушаагаад хагас сая доллартой болов
АНУ-ын Мичиган мужийн Ливингстон тойргийн 39 настай эрэгтэй хоосон лааз тушааж олсон мөнгөөрөө, хусч арилган тохирол тааруулдаг сугалаа авч хонжвор тааруултал 500 мянган доллар хожжээ. Нэрээ нууцлахыг хүссэн уг иргэн Мичиганы хонжворт сугалааны компанид, ашигласан лаазаа бүтэн сайн өдөр бүр тушааж мөнгө болгон, тэр мөнгөөрөө сугалаа худалдан авдаг уламжлалтай байснаа ярьжээ. Хожлын тасалбараа тэрбээр Саут-Лайон хотод байрлах CVS сүлжээ дэлгүүрээс авсан байна. “Тэр орой хоолны дараа би буйдан дээр тухалж байгаад тасалбаруудаа хуссан. 500 мянган доллар хожсоноо хараад өөрийн эрхгүй хашхирч, дороо дэвхэцсэн. Тэгээд аппликэйшнээр тасалбараа уншуулах гэтэл гар чичрээд болохгүй, арваад минутын дараа арай тайвширсан хойноо уншуулсан” хэмээн азтан ярьжээ. Санхүүгийн эрх чөлөөнд хүрч байгаадаа маш их баярлаж байгаагаа тэрбээр мөн өгүүлээд, энэ мөнгөөрөө байрныхаа зээлийг төлж, амралтаараа аялна, найзуудыгаа оройн хоолонд урьж дайлна гэдгээ хэлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.




