Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Гуамын багийг 3:0-ээр хожлоо
© Монголын хөлбөмбөгийн холбоо

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Гуамын багийг 3:0-ээр хожлоо


   2027 оны U20 Азийн цомын урьдчилсан шатны I хэсгийн тоглолт өчигдөр МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд болж Монголын шигшээ баг Гуамын багийг 3:0-ээр хожлоо. Итали мэргэжилтэн Марко Ражинигээр ахлуулсан Монголын залуучуудын шигшээ баг эх орондоо болсон хэсгийн тоглолтуудад дараалан хожил байгуулснаар I хэсгийг ийнхүү тэргүүлж эхэллээ. 2018 онд “FC Ulaanbaatar” клубийн дасгалжуулагчаар ажиллаж байсан  М.Ражини нь өнгөрөгч тавдугаар сард манай үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд Литва, Словак, Сан Марино, Конго, Португал, Малайз, Тажикистан улсад ажиллаж байсан туршлагатай юм.

   Манай хөлбөмбөгийн шигшээ баг Гуамын багтай анх 1997 онд Зүүн Азийн спортын хоёрдугаар их наадамд учраа таарахдаа 4:0 харьцаатай хожсон бөгөөд үүнээс хойш Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн цомын урьдчилсан шатны тэмцээнүүдэд есөн удаа таарч тоглохдоо дийлэнхэд нь хожиж байжээ.  


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.