Сансрын судалгаанаас хүнсний үйлдвэрт хүрсэн технологийн хөгжил

Сансрын судалгаанаас хүнсний үйлдвэрт хүрсэн технологийн хөгжил


   Хүн төрөлхтөн сансарт хүрэхийн тулд пуужин бүтээхээс гадна дэлхийгээс авч явж буй бүх зүйлээ урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хянах шаардлагатай болжээ. Ялангуяа АНУ-ын сансрын судалгааны хөгжлийн үеэр сансрын төхөөрөмж, тоноглол болон сансраас авчрах сорьцод бактери, тоосонцор болон бичил биетийн бохирдол нөлөөлөхөөс хамгаалах асуудал чухлаар тавигдаж байв. Ийнхүү сансрын технологийн хөгжлийн явцад агаарын тоосонцор, бичил бохирдол болон үйлдвэрлэлийн орчныг нарийн хянах технологийн ач холбогдол улам бүр нэмэгдсэн байна. Энэ үеэс өндөр хяналттай, эрүүл ахуйн шаардлага хангасан Cleanroom буюу цэвэр өрөөний технологи эрчимтэй хөгжиж, үйлдвэрлэлийн орчны хана, шал, хаалга, цонх, гэрэлтүүлэг зэрэг бүх шийдлийг Cleanroom технологийн шаардлагад нийцүүлсэн үйлдвэрлэлийн орчин бий болжээ.

   Өндөр түвшний цэвэр, хяналттай орчныг эхлээд сансар судлал, агаарын тээвэр, электроник, эм, анагаах ухааны салбарт өргөн ашиглаж байсан бол цаг хугацааны явцад хүнсний үйлдвэрлэлд нэвтэрч эхэлсэн байна. Хүнсний үйлдвэрлэлийн хувьд энэ нь бүтээгдэхүүн үйлдвэрлэсний дараа чанарыг нь шалгахаас илүүтэйгээр эрсдэл үүсэхээс нь өмнө хянах үйлдвэрлэлийн цэвэр орчин бүрдүүлэх гэсэн шинэ хандлагыг илэрхийлдэг.

   Энэхүү дэлхийн технологийн хөгжлийн чиг хандлагыг Монгол улсын хүнсний үйлдвэрлэлд нутагшуулах зорилгоорГрийн КакумиХХК шинэ хүнсний үйлдвэрээ Cleanroom технологийн зарчимд тулгуурлан байгуулжээ. Тус хүнсний үйлдвэрээс эхний ээлжинд Kakumi Roll бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж эхлээд байгаа бөгөөд цаашид бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрлэлийн хүчин чадлаа үе шаттайгаар өргөжүүлэхээр төлөвлөжээ.

Өндөр технологийн салбаруудад хөгжсөн бохирдлын хяналтын зарчим, орчин үеийн үйлдвэрлэлийн шийдэл, хүнсний аюулгүй байдлын шаардлагыг нэгтгэсэн шинэ үеийн хүнсний үйлдвэр нээгдсэнээр Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн хөгжилд шинэ хуудас нээгдэж байна.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.