Сергей Шойгугийн охин амаржсаны дараа хэрхэн турснаа "гайхуулав"
Ксения Шойгу. © Telegram суваг

Сергей Шойгугийн охин амаржсаны дараа хэрхэн турснаа "гайхуулав"


   ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгугийн охин Ксения Шойгу төрснөөсөө хоёр долоо хоногийн дараа хэрхэн турснаа цахим орчинд харуулжээ. Тэрбээр эдгээр зургийг 12 мянган дагагчтай Telegram сувагтаа нийтэлсэн байна. Шинжлэх ухаан, технологийн инновацийн “Менделеевийн хөндий” төвийн Хөгжлийн сангийн тэргүүн, 35 настай К.Шойгу хар өнгийн богино өмд болон спорт цамцтай зургуудаа оруулсан бөгөөд хэвлийн булчингаа түлхүү харуулжээ. Мөн төрсний өмнөхөөсөө 1.5 кг турснаа бичээд “Спортлог харагдаж байгаа биз? Энэ чигээрээ зүтгэнэ дээ” гэсэн байв. Хоёр дахь удаагаа өнгөрөгч наймдугаар сард амаржсан тэрбээр отгон хүүхдийнхээ нэрийг хараахан зарлаагүй байна. К.Шойгу есдүгээр сарын эхээр, хүүхдээ гаргаснаас хойш дөрөв хоногийн дараа ажилдаа орж, Ангара-Енисейн кластер төслийг хэлэлцэх хуралд сууж байгаа зургаа олон нийтэд үзүүлж байв. 

   1994-2012 онд ОХУ-ын Онцгой байдлын сайд, 2012-2024 онд Батлан хамгаалахын сайдаар ажилласан, тува үндэстэн С.Шойгу 1977, 1991 онд төрсөн хоёр охинтой, дөрвөн зээтэй ажээ.  


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.