Азийн наадамд оролцох Монголын тамирчдаас хамгийн залуу нь 13 настай
Японы Аичи аймагт ирэх 19-ний өдөр эхлэх 20 дахь удаагийн “Aichi–Nagoya 2026” Азийн наадамд Монгол улсаас 37 тамирчин өрсөлдөнө. Тэгвэл тэдгээрийн хамгийн залуу нь усанд сэлэлтийн тэмцээнд өрсөлдөх Батсүхийн Хандармаа бөгөөд тэрбээр наадамд оролцох үедээ 13 нас, 11 сартай байх ажээ. Олон улсын хэмжээний мастер Г.Занданбалын дасгалжуулдаг “Альфа” клубийн тамирчин Б.Хандармаа усанд сэлэлтийн хоёр төрөлд өрсөлдөх юм. “Tokyo Aquatics Centre” ордонд 20-ний өдөр эхлэх усанд сэлэлтийн тэмцээнд эмэгтэйчүүд 20 төрөлд авхаалж самбаагаа сорино. Япон улс Азийн наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд өмнө нь 1958 онд Токио, 1994 онд Хирошимад болж байв. Энэ удаагийн наадамд Азийн 46 орны 11 мянга гаруй тамирчин 43 спортын төрөлд өрсөлдөнө.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







