"Чингис хаан" нисэх буудлын ажилтнуудыг Японд дадлагажуулна
Санамж бичиг байгуулах үеэр. © ulaanbaatar-airport.mn

"Чингис хаан" нисэх буудлын ажилтнуудыг Японд дадлагажуулна


   Монгол улсын "Чингис хаан" олон улсын нисэх буудал буюу “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” компани, Японы “Hokkaido Airports” компани хамтран Монголын нисэхийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх харилцан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, агаарын тээврийн шинэ чиглэл нээх болон ашиглалтыг дэмжих зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Японы компани тус улсын хамгийн умард арал болох Хоккайдод долоон нисэх буудал ажиллуулдаг бөгөөд тэдгээрт "Чингис хаан" нисэх буудлын ажилтнуудыг сургах, дадлагажуулах талаар уг санамж бичигт заажээ. Мөн Монгол улс, Хоккайдогийн хооронд агаарын тээврийн шинэ чиглэл нээхэд чиглэсэн хамтын ажиллагааны тогтолцоог бүрдүүлэх гэх мэт хамтын ажиллагааны бусад зорилтыг тусгасан байна. “Hokkaido Airports" компанийн менежмэнтийг нь хариуцдаг долоон буудлын хамгийн том нь болох “New Chitose” 2024 онд “Skytrax” байгууллагын үнэлгээгээр дэлхийн шилдэг 100 нисэх буудлын жагсаалтад 49 дүгээрт орж байжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.