ОХУ: 15 настай сурагч 22.5 кг байцай ургуулжээ
© Ксения Асафова /  ТАСС

ОХУ: 15 настай сурагч 22.5 кг байцай ургуулжээ


   Оросын Нижегород мужийн 15 настай сурагч асар том байцай ургуулсан талаар ТАСС агентлаг мэдээллээ. Москва хотын ВДНХ цэцэрлэгт хүрээлэнд болсон ургацын үндэсний аварга шалгаруулах “Аваргуудын тулаан” фестивалийн хяналтын хэмжилтээр уг байцааны жин 22.5 килограмм хүрсэн нь тодорхой болжээ. “Энэ жил бид анх удаа байцай жинлэж үзлээ. Байцайг хааяагүй тариалдаг ч, ийм том ургах нь ховор. Бид ОХУ-ын шинэ дээд амжилтын гэрч боллоо. Ирэх жил ийм том байцай дахин гарна гэж найдаж байна” хэмээн уралдааны ерөнхий зохион байгуулагч Дарья Ермилова ТАСС агентлагт ярьсан байна. Энэ уралдааны үеэр ногоон хулуу, улаан лоолийн хувьд ч Оросын дээд амжилт шинэчлэгдсэнийг тэрбээр онцлов. “Харин амтат гуа болон тарвасны хувьд шинэ рекорд тогтоогдсонгүй. Учир нь энэ жил цаг агаар муу байсан тул температурын огцом хэлбэлзлээс болж энэ төрлийн ногоо тааруу ургасан нь жин хэмжээнд нөлөөлсөн“ хэмээн зохион байгуулагч тайлбарлажээ.

   Өнгөрсөн долоо хоногт Эрхүү хотод болсон “Аваргуудын тулаан” фестивалийн үеэр 12 настай орос сурагчийн тариалсан шар хулуу  Оросын дээд амжилтыг эвдсэн юм. “Атлантик гигант” сортын уг ногооны жин 817 килограмм хүрчээ. Харин 2025 оны дээд амжилт 696 кг байсан байна.

817 килограмм шар хулууг хэмжиж буй нь. © Ксения Асафова / ТАСС 

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.