11 хоногийн дотор 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ
© МОНЦАМЭ

11 хоногийн дотор 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ


   Есдүгээр сарын эхний 11 хоногт Монгол улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны мэдээлснээр, энэ нь 10 хоногийн хугацаанд өдөрт дунджаар 2400 тоннын хэрэглээг хангах хэмжээний шатахуун юм. Өнгөрсөн баасан гаргийн байдлаар улсын хэмжээнд 92 вагон буюу 5520 тонн АИ-92 түлш байна. Үүнээс агуулахуудад 41 вагон буюу 2460 тонн АИ-92 шатахуун буулгажээ. 10 дугаар сард манай улс БНХАУ-ын Газрын тосны корпорациас нийт 10 мянган тонн автобензин, 4000 тонн онгоцны түлш, 3000 тонн дизель түлш авах юм. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.