Д.Трамп Оросын дизелийн үйлдвэрүүдэд цохилт өгөхөө зогсоохыг В.Зеленскийд уриалав
Дональд Трамп. © CNN

Д.Трамп Оросын дизелийн үйлдвэрүүдэд цохилт өгөхөө зогсоохыг В.Зеленскийд уриалав


   АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийд хандан, Оросын нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх байгууламжуудад цохилт өгөхөө зогсоохыг уриаллаа. Тэрбээр энэ тухай сэтгүүлчидтэй ярилцахдаа мэдэгдсэн бөгөөд уг ярилцлагыг "Fox News" суваг шууд дамжуулжээ. Д.Трампын хэлснээр, АНУ-д үүсээд буй түлшний нийлүүлэлтийн асуудал нь Ойрх Дорнодын нөхцөл байдалтай хамаагүй, харин Орос-Украины мөргөлдөөнтэй холбоотой гэнэ. Тиймээс Оросын шатахууны экспортод саад учруулахгүйн тулд Украин тус улсын нефть боловсруулах үйлдвэрүүд болон дэд бүтцийн бусад объектууд руу хийж буй халдлагаа зогсоох ёстой гэж тэрбээр мэдэгдэв. “Ноён Зеленскийд нэг зүйлийг зөвлөмөөр байна. Оросын дизель түлшний үйлдвэрүүдэд цохилт өгөхөө больчих. Цохилт өгч болно, харин дизель түлшний хувьд хэрэггүй. Учир нь үүнээс чинь болж дизелийн хомсдол үүсч байна” хэмээн Д.Трамп хэлжээ.

   Өнгөрөгч нэгдүгээр сард АНУ-ын "The New York Times" сонин Д.Трампыг 2025 онд Оросын нефть боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгсөн Украины дайралтыг чимээгүй дэмжсэн хэмээн бичиж байв. Цагаан ордны тэргүүн тухайн үед эдгээр халдлагыг Москвад шахалт үзүүлэх чухал хөшүүрэг гэж үзэж байсан гэнэ. “Газрын тосны агуулахуудад биш, зөвхөн нефть боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгөх төлөвлөгөө хэрэгжсэн. Эдгээр цохилт Д.Трампын хувьд Орост үзүүлэх дарамтын чухал хөшүүрэг болж өгсөн юм” гэж уг нийтлэлд дурджээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.