Дунд сургуулийн сурагч бага гараг нээж сургуулийнхаа нэрээр нэрлэжээ
© Japan daily

Дунд сургуулийн сурагч бага гараг нээж сургуулийнхаа нэрээр нэрлэжээ


   Олон улсын астрономийн холбоо (IAU) Японы Окаяма хотын ахлах сургуулийн сурагч Иори Фүжигийн нээсэн шинэ бага гарагийг албан ёсоор баталгаажуулснаа зарлалаа. Дэлхийгээс ойролцоогоор 260 сая километрийн алсад, Ангараг болон Бархасбадь гарагийн дунд орших уг гарагийг И.Фүжи сургуулийнхаа нэрээр Даяанжи хэмээн нэрлэснийг бүртгэн авчээ. И.Фүжи огторгуйн жижиг биетүүдийг компьютерээр ажиглах боломж олгодог "COIAS" хэмээх вебэд суурилсан аппликэйшнийг ашиглан энэ нээлтийг хийсэн байна. Тэрбээр орон нутгийнхаа шинжлэх ухааны төвд уг программ хангамжийг ашиглаж сурснаасаа хойш сүүлийн хоёр жилийн хугацаанд 10 мянга гаруй бага гарагийг нэг бүрчлэн ажиглаж, шаргуу хөдөлмөрлөсний эцэст ийм амжилтад хүрчээ. Амжилтаасаа урам зориг авсан охин цаашид сансар огторгуйн гайхамшгийг бусадтай хуваалцаж, одон орон судлалыг сонирхох олон нийтийн сонирхлыг дэмжих чиглэлээр ажиллахыг зорьж байгаа гэнэ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.