Канадын компани Монголд зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан, 14 мянган долларын үнэтэй аяллаа зарлалаа
Дэлхийн 100 гаруй оронд жуулчлал зохион байгуулдаг Канадын “Kensington Tours” компанийн салбар нэгж “Kensington Expeditions” компани Монгол улсад зөвхөн эмэгтэй аялагчдад зориулсан шинэ багц хөтөлбөрөө танилцууллаа. Ирэх есдүгээр сарын 30-наас 11 дүгээр сарын дөрвөн хүртэл үргэлжлэх энэ багц Хөвсгөлийн тайга, Алтайн нуруу, Говь гэсэн гурван аяллаас бүрдэж байгаа бөгөөд нэг аяллын үнэ 14 мянган доллароос эхэлж байна. Аяллын группт багтсан эмэгтэйчүүд 4x4 автомашинаар давхиж, морь унаж, цаатан ардууд болон говийн тэмээчдийн амьдрал, казах түмний бүргэдээр ан хийх соёлтой танилцана. Адал явдалт аяллын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн, телевизийн шоуны хөтлөгч Меган Хайн уг аяллыг удирдах ажээ. Тэрбээр YouTube-д нээж буй шинэ цувралаа энэ аяллаар эхлүүлэх аж. Канадын иргэн Жэфф Уилнэрийн 2007 онд үүсгэн байгуулсан “Kensington Expeditions” компани өнөөдөр дэлхийн 120 оронд өндөр үнэтэй буюу тансаг зэрэглэлийн аяллыг зохион байгуулж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.






