Японы Хёого мужийн захиргаанд нэрээ нууцалсан хүн 35 кг алтан гулдмай хандивлажээ
Японы Хёого мужийн захиргаанд нэрээ нууцалсан хүн 833.74 сая иен буюу ойролцоогоор 5.4 сая долларын үнэ бүхий 35 кг цэвэр алтны гулдмай хандивлажээ. Энэ нь тус мужид хувь хүнээс өгсөн хамгийн их хэмжээний хандив болж байгааг “Mainichi” сонин мэдээлэв. Мужийн захиргаа уг алтыг зарж, хандивлагчийн хүсэлтийн дагуу орлогыг нь бүс нутгийн хөгжлийн төслүүдэд зарцуулахаар төлөвлөсөн байна. Нэрээ нууцалсан хүн тус мужид хандив өргөх хүсэлтээ энэ оны хоёрдугаар сард илэрхийлсэн ч, олон удаагийн хэлэлцээний үр дүнд энэ сарын 8-нд алтан гулдмайнуудыг өндөр хамгаалалтын дор хүлээн авчээ. Энэ явдлыг мужийн захирагч Мотохико Сайто өнгөрөгч лхагва гарагт олон нийтэд албан ёсоор мэдээлсэн юм. Хёого муж нь одоогоор төсвийн алдагдалтай ажиллаж байгаа бөгөөд энэ янзаараа байвал 2031 он гэхэд санхүүг нь нөхөн сэргээх шаардлагатай орон нутгийн захиргааны жагсаалтад орох төлөвтэй байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







