Хятадаас Оросын худалдаж авсан хуучин машины импорт нэг жилд 98%-иар өсчээ
Энэ оны эхний найман сарын хугацаанд Хятадаас Орос руу 75 мянган хуучин суудлын автомашин экспортолсон нь 2025 оны мөн үеийнхээс бараг хоёр дахин их буюу 98%-иар өссөн үзүүлэлт боллоо. “Автостат” агентлагийн захирал Сергей Целиковын мэдээлснээр, 2025 оны эхний найман сард Хятадаас Орост 38 мянган хуучин машин экспортолж байжээ. 2026 оны хамгийн эрэлттэй загвар “Volkswagen Tayron” (5926) болсон байна. Харин хоёрдугаарт “Toyota Corolla” (5096), удаах байруудад "Audi"-гийн хоёр загвар болох Q3 (4088), A3 (3907), “Volkswagen Golf” (2809) оржээ. “Авто.ру” сайтын мэдээлснээр Орост дизель хөдөлгүүртэй хуучин автомашины эрэлт нэмэгдэж байгаа бөгөөд наймдугаар сард уг үзүүлэлт зургаадугаар сарын түвшнээс 33%-иар өссөн гэнэ.
2026 оны наймдугаар сард оросууд 122,234 шинэ суудлын автомашин худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг 7%-иар буурсан үзүүлэлт юм. Зах зээлийн шилдэг 10 брэндийн дийлэнхийн борлуулалт буурсан үзүүлэлт гарсан байна. Тухайлбал, үндэсний үйлдвэрлэгч “АвтоВАЗ”-ын борлуулалт 2%-иар буурч 27,061, Хятадын “Haval”-ынх 9%-иар буурч 14,547 болсон бол ердөө энэ онд зарагдаж эхэлсэн Хятадын “Tenet” (Chery) брэнд даруй 12,167 ширхэг борлогджээ.
2026 оны эхний долоон сард ОХУ-д цахилгаан болон хайбрид машины борлуулалтын эзлэх хувь өссөн байна. Шинэ эрчим хүчний эх үүсвэртэй нийт 70,180 автомашин зарагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг хоёр дахин өссөн үзүүлэлт юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.





