30 настай Японы тамирчин Азийн наадмын анхны алтан медалийг хүртлээ
Японы Аичи мужид болж буй Азийн наадмын анхны алтан медалийг, зохион байгуулагч орны тамирчин, триатлонч Хожо Такoми хүртлээ. Хожо Гамагори хотод өчигдөр болсон тэмцээнд 750 метр сэлэлт, 20 километр дугуй, 5000 метрийн гүйлтийн замыг 52 минут 56 секундэд туулж барианд орсон бөгөөд Хятадын Чан Шируй түүнээс есөн секундээр хоцрон мөнгөн медаль, Казахстаны Арлан Жанабаев түүнээс дахин зургаан секундын ард орж хүрэл медаль хүртэв. “Энэ нь манай багийн анхны алтан медаль учраас Японы багт том урам зориг өглөө” хэмээн Хожо ярьжээ. 30 настай тэрбээр энэ наадамд түрүүлснээр 2028 оны Лос-Анжелесын Зуны Олимпод оролцох эрхээ авч байна. Мөнгөн медаль хүртсэн Чан сүүлчийн 5000 метрийн гүйлтийн турш Хожотой зуузай холбосон ч, эцсийн мөчид аман хүзүүдэв. “Японы тамирчны ард орсондоо сэтгэл дундуур байгаа ч, мөнгөн медаль авсандаа баяртай байна. Энэ бол Хятад улсын хувьд нэр төрийн хэрэг” хэмээн тэрбээр ярьжээ. Чан өдгөө 21 настай бол хүрэл медаль хүртсэн Казахстаны тамирчин 20 настай ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.






