Хятад улс өнөөдөр гурван хиймэл дагуул хөөргөлөө

Хятад улс өнөөдөр гурван хиймэл дагуул хөөргөлөө


     Хятадын Хайнань мужийн өмнөд арал дээрх "Венчан" агаарын хөлөг хөөргөх газраас Бээжингийн цагаар өглөөний 6 цагт гурван шинэ хиймэл дагуул амжилттай хөөргөлөө. Эдгээр “Shijian-23,Shiyan-22A”, “Shiyan-22B” хиймэл дагуул нь “Long March” цувралын зөөгч пуужингийн 459 дэх нислэгийн даалгавар юм. Тодруулбал, Shijian-23” хиймэл дагуул нь гол төлөв шинжлэх ухааны туршилт, техникийн баталгаажуулалт хийх бол “Shiyan-22A”, “Shiyan-22B” нь сансрын мониторинг хийх зэргээр шинэ технологийн тойрог зам дахь баталгаажуулалтын туршилтыг явуулах ажээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.