Мөсөнд авиралтын баг тамирчид Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг зорилоо
Мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах гурван цуврал, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор дасгалжуулагч ОУХМ Б.Ганзориг тэргүүтэй манай улсын тамирчид Д.Отгонхүү, Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Д.Баасандорж, Н.Сэлэнгэ нар өнөө өглөө БНСУ-ыг зорилоо. Энэ сарын 19-нөөс 20-ныг хүртэл, 26-наас 28-ны өдрүүдэд Франц, Швейцарт болох Дэлхийн цомын аварга шалгаруулах цувралууд дээр спортын мастер Ө.Цогтбаяр, Ч.Мандахбаяр нар баг тамирчид дээр нэмэгдэн тус тэмцээнүүдэд оролцох юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







