Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров докторын зэрэг хамгаална
Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Монголын орчин цагийн хөгжмийн онолын үндсэн асуудлууд” сэдвээр урлаг судлалын ухааны докторын зэрэг хамгаалахаар болжээ. Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурал энэ сарын 17-ны өдөр болох аж. Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров 2008 онд СУИС-ийн эрдмийн зөвлөлд “Монгол хөгжмийн эгшиг сэтгэлгээний онолын утга тайлал” сэдвээр мөн урлаг судлалын ухааны докторын зэрэг хамгаалж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







