Дэлхийн тэргүүлэх алт олборлогч корпораци Австралийн компанийг 16.9 тэрбум доллараар үнэлэв
Дэлхийн тэргүүлэх алт олборлогч “Newmont” корпораци Австралийн ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэгч “Newcrest Mining Ltd" компанийг 16.9 тэрбум доллараар худалдаж авах санал тавьжээ. Тус саналыг анх Австралийн компани анх олон нийтэд мэдээлсэн бөгөөд энэ үнийн санал нь “Newcrest”-ийн хувьцааны сүүлийн зарласан ханшаас даруй 21 хувиар өндөр дүн буюу нэгж хувьцааг 22.45 австрали доллараар үнэлж байгаа хэрэг ажээ. Хэрэв уг хэлцэл биелбэл “Newcrest” компанийн хувьцаа эзэмшигчид нэгж тутамд 0.38 хувьтай тэнцэх хувьцааг “Newmont” компанийн хувьцаанаас шилжүүлэн авах боломжтой юм. "Энэ хэлэлцээ нь "Newcrest” компанийн менежментийн шинэчлэлт хийгдэж байгаа үетэй давхцаж байгаа тул цаг хугацааны хувьд оновчтой шийдвэр байж магадгүй" гэж Сиднэй дэхь “Argo Investments”-ийн хөрөнгө оруулалтын шинжээч хэлжээ. Мөн найман жил "Newcrest"-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан Сандип Бисвас тэтгэвэртээ гарахаар төлөвлөж байгаагаа өнгөрсөн 12 дугаар сард мэдэгдээд байсан зэрэг олон үйл явдлууд давхцаж байгаа юм. “Newmont” өмнө “Newcrest” нэгж хувьцааг өөрийн 0.363 хувьцаагаар тооцож худалдан авах санал тавьж байсан бөгөөд тухайн саналыг “Newcrest"-ийн хувьцаа эзэмшигчдийн хувьд хангалттай үнэлгээ биш гэж үзсэний улмаас татгалзсан билээ. Мэдээлэл хийсний дараа Newcrest-ийн хувьцааны ханш 10 орчим хувиар өсөөд байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







