Тайваний шүүх хиймэл оюун ухаанаар ял оноох систем нэвтрүүлжээ
Анд нөхдийн мэдээ
2023-02-07
Тайваний дээд шүүх хиймэл оюун ухаанаар ял оноох системийг бүрэн хэмжээгээр ажиллуулж эхэлсэн тухай тус улсын “Free Times” сонин мэдээлэв. Дээд шүүх нь ял оноох зохистой байдлын талаарх нийгмийн бүх давхаргын хүлээлтэд нийцүүлэн, өнгөрсөн сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн шүүхийн тогтолцооны дагуу уг системийг ажиллуулж эхэлжээ. Олон тооны шүүх хуралдааны бичлэгийг хиймэл оюун ухааны мэдээллийн системээр дамжуулан үзэж, ижил төстэй хэргүүдэд оноох ялыг тодорхойлох боломжтой тул илүү шударга, ил тод байх болно гэж үзэж байна. Шүүхийн байгууллагаас уг систем нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, залилан мэхлэх, хулгайлах, гэмтэл учруулах зэрэг гэмт хэргийн төрлүүдэд хэрэглэгдэх нэг загвар, галт зэвсэг, хар тамхины хэрэгт хамаарах үнэлгээний загвар гэсэн хоёр төрөлд хуваагдаж байгааг тайлбарлав. Тайванийн хуулийн нийгэмлэг энэ тогтолцоог эерэгээр харж байгаа ажээ. Гэсэн хэдий ч нэрээ нууцлахыг хүссэн шүүгч бүх нийтээр механикжсан ялын тогтолцоогоор хангаж болох ч хамгийн том асуудал нь тухайн хэргийн онцлогийг авч үзэх боломжгүй гэж үзсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.