Энэ жилийн “Оскар” авсан кинонуудыг ямар сувгаар үзэх вэ?
Өчигдөр Академийн шагнал хүртсэн 13 киног үзэх бололцоот суваг, үйлчилгээнүүд одоогоор ямар байгааг доор үзүүлэв. Эдгээр бололцооны зарим нь Монголын үзэгчдэд хүртээмжгүй байж болох ч чухам аль нь тийм болохыг ялгасангүй, нийтэд нь харууллаа. Мөн тухайн кино ямар төрлөөр шагнал хүртсэнийг жагсаав.
“Everything Everywhere All at Once” – Шилдэг бүрэн хэмжээний кино, Шилдэг найруулагч, Шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин, Шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин, Шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин, Шилдэг монтаж, Шилдэг кино зохиол - Amazon Prime Video
“The Whale” – Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин, Шилдэг нүүр будалт, үс засалт – YouTube, Apple TV
“All Quiet on the Western Front” – Шилдэг зураглаач, Шилдэг гадаад хэлээрх кино, Шилдэг хөгжим, Шилдэг зураач - Netflix
“Women Talking” – Шилдэг сэдэвлэсэн кино зохиол – Кино театрууд
“Navalny” – Шилдэг баримтат кино - YouTube, Amazon Prime Video, Apple TV
“Pinocchio” – Шилдэг хүүхэлдэйн кино - Netflix
RRR – Шилдэг дуу - Netflix
“Top Gun: Maverick” – Шилдэг саунд - NOW, Paramount+, YouTube, Amazon Prime Video, Apple TV
“Avatar: The Way of Water” – Шилдэг дүрсний эффект - Кино театрууд
“Black Panther: Wakanda Forever” – Шилдэг хувцас - Disney+, YouTube, Apple TV
“The Boy, the Mole, the Fox and the Horse” – Шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн кино - BBC iPlayer, Apple TV
“The Elephant Whisperers” – Шилдэг богино хэмжээний баримтат кино - Netflix
“An Irish Goodbye” – Шилдэг богино хэмжээний кино - BBC iPlayer
Гэрэл зураг: www.variety.com
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







