Ромын пап есдүгээр сард Монголд айлчилна

Ромын пап есдүгээр сард Монголд айлчилна


    Ромын пап Франциск Монголд айлчилна гэдгээ өнгөрсөн баасан гарагт нотоллоо. Тэрбээр олон улсын аялалд явахдаа үйлчлүүлдэг Италийн агаарын тээврийн "ITA Airways" компанийн ажилчидтай уулзах үеэрээ “Хоёр долоо хоногийн дараа би Унгарт айлчилна. Харин есдүгээр сард Францын Марсэльд очно. Тэндээсээ Монгол руу ниснэ" гэж хэлсэн байна. Франциск өнгөрсөн хоёрдугаар сард Өмнөд Суданаас буцах замдаа онгоцонд хэвлэлийн бага хурал хийж, “Марселиас Монгол руу нисэх боломж бий” гэж ярьсан юм. Ингэснээр Франциск Монгол улсад айлчилсан анхны пап болох юм. Өнгөрсөн жил Франциск Монголд 20 орчим жил номлогч хийсэн 48 настай Жоржио Маренго хэмээх итали эрийг дэлхийн хамгийн залуу кардиналаар тодруулж байв. 

 

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.