Монголоос эх орондоо авч харихад хамгийн тохиромжтой таван бэлэг
Монгол улсаар аялаад буцахдаа эх орондоо аваачиж болох таван бэлэг дурсгалын санааг Энэтхэгийн “Newsbyte” сайт бямба гарагт нийтэлжээ. Тус нийтлэлд хөөрөг, органик арьс арчилгааны бүтээгдэхүүн, ноос ноолууран хувцас, алт мөнгөн эдлэл, давсан гэрэл зэргийг багтаасан байна. Учир нь эдгээр зүйлс өнөө цагт Монголоос худалдаж авч болох хамгийн тохиромжтой бөгөөд өвөрмөц өв соёлын илэрхийлэл болсон бэлэг болно гэжээ. Тухайлбал “Монголчууд ирсэн зочидтойгоо хөөрөг зөрүүлж мэнд мэддэг ард түмэн. Хөөрөг өвөрмөц хэлбэр, загвар, материалаар хийгддэг тул мартагдашгүй бэлэг болдог. Мөн давс нь бие махбод болон хүрээлэн буй орчныг цэвэршүүлэх онцгой ач холбогдолтой гэж монголчууд үздэг. Энэ дундаас жамц давсаар хийсэн гэрэл нь ямар ч өрөөнд дулаахан, тав тухтай уур амьсгал нэмээд зогсохгүй онцгой аяллыг тань хожим хойно ч сануулах болно” гэжээ. Түүнчлэн монголчууд эрт дээр үеэс адууны тос, хонины сүүлний тос, ганга, чацаргана, гүүний сүү зэргээр арьс арчилгааны бүтээгдэхүүн хийж ирснийг дурдаад, орчин үеийн Монголын компаниуд эдгээр орцуудыг ашиглан чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж буйг тодотгосон байна. Мэдээж удаах нь монгол ноос ноолууран бүтээгдэхүүн. Нарийн, зөөлөн, тансаг бүтцээрээ эрэлт ихтэй бөгөөд “Говь”, “Гоёо” зэрэг дэлхийд нэр хүндтэй брэндүүд олон төрлийн загвар, өнгөний сонголттой ноолууран хувцсыг боломжийн үнээр санал болгодог гэжээ. Үүнээс гадна мөн хонь, тэмээний ноос зэргээр хийсэн гоёмсог хувцас, мөн сарлагийн ноос олж болох тухай ч бичсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







