images

Монголд анх удаа: Битүү дээвэртэй хөлбөмбөгийн бэлтгэлийн байр

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-04-17


    Монголын хөлбөмбөгийн холбоо энэ онд битүү дээвэртэй “Air Dome”  бэлтгэлийн байрыг барьж дуусгасан билээ. Тэгвэл тус байгууламж дахь олон улсын хамгийн анхны тоглолтыг өнгөрсөн долоо хоногт манай охидын шигшээ баг Хонконгийн багтай хийсэн байна. Ингэснээр “Air Dome” нь дэлхийн хөлбөмбөгийн холбооноос (FIFA) санхүүжүүлсэн үндэсний шигшээ багийн анхны битүү дээвэртэй бэлтгэлийн төв болсон юм. Эрс тэс уур амьсгалтай манай улсад зориулалтын дулаан байртай болсноороо хөлбөмбөгчид маань жилийн дөрвөн улиралд бэлтгэлээ тасалдахгүй хийх боломжтой болжээ. Энэ талаар МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар ярихдаа “17 хүртэлх насны эмэгтэйчүүдийн багийн Хонконгийн эсрэг хийсэн тоглолт нь есдүгээр сард болох Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтын “бие халаалт” байлаа. Шалгарсан багууд 2024 онд Индонезид болох хөлбөмбөгийн шигшээ тоглолтод өрсөлдөнө” гэжээ. Монголын хөлбөмбөгийн холбоо нь FIFA-гийн дэмжлэгтэйгээр сүүлийн жилүүдэд хөлбөмбөгийн хөгжилд дэд бүтцийн хувьд ахиц авчирсан байна. Тухайлбал, 2018 онд Үндэсний шигшээ багийн бэлтгэлийн төвийн гэрэлтүүлэг бүхий шинэ талбайг "FIFA Forward" компани санхүүжүүлсэн бол 2018-2021 онд "Шинэ Яармаг" хороололд өөр нэг хиймэл зүлэг бүхий хөлбөмбөгийн цогц талбай байгуулжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.