“Харри ба Меган” баримтат кино энэ долоо хоногт гарна
Хунтайж Харри, Меган Маркл нар ордны гаднах амьдралынхаа талаар "Netflix"-ийн шинэ баримтат кинонд хуваалцахаар болжээ. Кино зургаан ангитай бөгөөд эхний гурван анги нь ирэх пүрэв гарагт "Netflix" сувгаар цацагдах бол, дараагийн гурван анги долоо хоногийн дараа буюу 12 дугаар сарын 15-нд гарахаар товлогдсон байна. Энэ баримтат цуврал нь ханхүү Харригийн удахгүй гаргах дурсамж ном, Меганы “Spotify podcast” гэх зэрэг олон төслүүдийн нэг ажээ. Тэд анх үерхэж, уулзаж эхэлсэн үеийнхээ зураг, дурсамжуудаас кинонд хуваалцсан бөгөөд киноны найруулагчаар Лиз Гарбус ажилласан байна. Лиз Гарбус нь Нью-Йорк хотод төвтэй “The Story Syndicate” баримтат киноны компанийн үүсгэн байгуулагч юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







