Монголын хүндийн өргөлтийн тамирчид долоон медаль хүртлээ
Монголын хүндийн өргөлтийн тамирчид Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод болж буй Азийн классик хүндийн өргөлтийн тэмцээнээс гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ. Одоогийн байдлаар эрэгтэйчүүдийн 74 килограммын жингийн М-1 ангилалд А.Цэдэнсодном хүрэл, М-2 ангилалд Х.Амарсанаа хоёр алт, гурван мөнгө, залуучуудын 63 килограммын жинд Б.Батхишиг алтан медалийн эзэн болоод байна. Тус тэмцээнд манай улсын 12 тамирчин оролцож байгаа бөгөөд тэмцээн энэ сарын 8-нд дуусна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







