Уураг хамгийн ихээр агуулдаг самар юу вэ?
Америкийн алдартай хоол зүйч Анита Мирчандани уургаар хамгийн баялаг самрыг нэрлэжээ. “Good Housekeeping” сэтгүүлд нийтлэгдсэн түүний зөвлөгөөгөөр бол хамгийн их уураг агуулдаг самар нь газрын самар (peanut) гэнэ. Ургамлын ангилал зүйгээр газрын самар нь самар бус Буурцагтны овогт хамаардаг ч ихэвчлэн нэгэн төрлийн самар гэж үздэг. Тэгвэл газрын самрын өөрийн жингийн 25 хувийг уураг эзэлдэг болохыг А.Мирчандани тодотгов. Үүнээс гадна газрын самар нь үсний ургалтыг дэмжиж, унахаас сэргийлдэг фолийн хүчил, ниацин болон биотины баялаг эх үүсвэр болдог хэмээн тэрбээр хэлжээ. Ашиг тусыг нь бүрэн авахын тулд газрын самрыг нимгэн улаан хальстай нь идэхийг эмч зөвлсөн байна. Учир нь уг хальсанд хүчтэй антиоксидантууд агуулагддаг аж. Харин жинхэнэ самрууд дундаас уургийн агууламжаараа газрын самраас арай бага нь бүйлсний самар гэнэ. Ийм самрын уургийн агуулга нь 21 хувь бөгөөд энэ нь тахианы махны уургийн агууламжтай тэнцэнэ. Бүйлсний самар нь мөн нүдний хараа, арьсны эрүүл мэндэд чухал ач холбогдолтой эслэг, Е витаминаар баялаг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







