Биед хорт хавдар үүссэнийг илтгэх зургаан шинж юу вэ?
Эрүүл явбал
2025-04-28
Хорт хавдар биед үүссэнийг илтгэх эн түрүүний зургаан шинж юу болох талаар Германы “Frankfurter Rundschau” сонин мэдээлэв. Германы эрдэмтдийн тогтоосноор, шөнийн цагт хөлс ихээр гарах нь аюулын дохио бөгөөд энэ нь халдварт өвчинтэй холбоотой л биш бол эмчид яаралтай хандах хэрэгтэй хэмээн эрдэмтэд зөвлөжээ. Хорт хавдрын төрлүүд өөр өөрийн шинж тэмдэгтэй байдаг гэнэ. Ойр ойрхон халуурах, огцом турах, шалтгаан тодорхойгүйгээр энд тэнд өвдөх, хавагнах, амархан ядрах нь хавдрын шинж тэмдэг байх магадлалтай аж. Ердийн бус шинж тэмдэг үзэгдмэгц нэн даруй шинжилгээ өгөх хэрэгтэй бөгөөд эрт илрүүлсэн бүх төрлийн хорт хавдар 90 хувь эмчлэгдэх боломжтойг Германы эрдэмтэд нотолсон байна.
Гэрэл зургийн эх сурвалж: www.scrippsamg.com
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.