Байгаль хамгаалагчид зэрлэг амьтдад зориулан хөв цөөрөм хийжээ

Байгаль хамгаалагчид зэрлэг амьтдад зориулан хөв цөөрөм хийжээ


   Байгаль хамгаалагчид зэрлэг амьтан, шувуудад зориулан байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрмийг гарын доорх материал ашиглан долоон тусгай хамгаалалттай газарт хийлээ. БОАЖЯ-наас Говийн их, бага дархан цаазат газар, Хөх Сэрхийн нуруу, Хан Хөхийн нуруу, Их газрын чулуу, Тужийн нарс, Ховд аймаг, Тост тосон бумбын нуруу, Горхи-Тэрэлж зэрэг 10 газрын 18 байршилд хөв байгуулахаас ийнхүү долоог нь амжилттай байгуулав. Хөв цөөрөм тус бүр нь 10-40 м.кв хүртэлх багтаамжтай бөгөөд мембрим, байгалийн чулуу, чулууны цавуу, цементээр хийсэн байна. Энэ цөөрөм нь байгалийн ус, цас хуримтлуулан ан амьтад, шувуудын ундны усыг залгуулах юм. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.