Өсвөрийн холимог тулаанчид анх удаа Азийн аваргаас медаль хүртлээ
Холимог тулааны өсвөрийн Азийн аварга шалгаруулах энэ оны тэмцээн Бахрейн улсад 18 орны шилдэг залуу тулаанчдын дунд болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд Монгол улсыг төлөөлж оролцсон Б.Оргил эрэгтэйчүүдийн 77.1 кг-ын жинд, Г.Сарнай эмэгтэйчүүдийн 52.2 кг-ын жинд тус тус хүрэл медаль хүртэж, эх орныхоо төрийн далбааг мандуулжээ. Мөн 61.2 кг-д У.Бартанбаатар, дунд насны ангиллын 62 кг-д М.Өнөмөнх нар шагналт байруудад шалгарсан байна. Баг тамирчдыг Монголын холимог тулааны холбоо болон "Болд нударга" клубын дасгалжуулагч Т.Болдбаатар ахалж оролцов. Тэмцээнд 10 медальтайгаар Казахстаны баг тэргүүлсэн бол Монголын баг 6 дугаар байранд оржээ. Мөн энэ нь Монголын өсвөрийн холимог тулаанчдын хувьд анхны олон улсын чанартай тэмцээн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







