2024 оны олон улсын хөлбөмбөгийн тэмцээнүүдэд найман монгол шүүгч ажиллана
2024 оны олон улсын хөлбөмбөгийн тэмцээнүүдэд ажиллах монгол шүүгчид өнөөдөр үнэмлэх, тэмдгээ гардан авлаа. Олон улсын хөлбөмбөгийн холбооноос (FIFA) энэ сарын 11-нд 211 гишүүн орны хөлбөмбөгийн холбооноос олон улсын тэмцээнүүдэд ажиллах шүүгчдийн нэрсийг танилцуулсны дотор Монголын найман шүүгч багтсан юм. Тухайлбал, талбайн эмэгтэй шүүгчээр Б.Хаш-Эрдэнэ, Э.Нямсайхан, Г.Нарангэрэл болон туслах шүүгчээр Э.Галбадрах, Г.Сүх-Эрдэнэ, Б.Логьшир, Н.Оргил, Ө.Батцэцэг нар уг жагсаалтад багтсан байна. Үүнээс талбайн шүүгчээр Г.Нарангэрэл, туслах шүүгчээр Б.Логьшир, Н.Оргил нар анх удаа ажиллахаар болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







