“Х” платформ “нөлөөлөгч” хүмүүст ямар боломж олгохоор болов?
Илон Маск “X” платформын цэнхэр тэмдэглэгээ буюу баталгаажуулалтын тэмдэгтэй олон дагагчтай нөлөө бүхий хэрэглэгчдэдээ “premium” буюу төлбөртэй үйлчилгээгээ үнэ төлбөргүй санал болголоо. Тус платформ “Basic,” “Premium”, “Premium+” гэсэн гурван сонголттой үйлчилгээтэй бөгөөд энгийн багц нь жилийн 32, “Premium+” нь 169 долларын үнэтэй. Харин “Premium” үйлчилгээтэй хэрэглэгч сард дундажаар найман доллар төлдөг байна. Тэгвэл “X” албан ёсоор хаягаа баталгаажуулсан 2500-гаас дээш дагагчтай хэрэглэгчдэд “Premium”, 5000 бол “Premium+” багцын үйлчилгээгээ үнэгүй өгөхөөр болов. Энэ нь “X”-д 2500 цэнхэр тэмдэглэгээ бүхий дагагчтай хүн тус нийгмийн сүлжээнд “нөлөө бүхий хүн” хэмээн тооцогдоно гэсэн үг юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







