Монгол хүүхдүүд сурагчдын шатрын дэлхийн аварга болов

Монгол хүүхдүүд сурагчдын шатрын дэлхийн аварга болов


  Өмнөд Америкийн Перу улсад болсон 20 дахь удаагийн сурагчдын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд 26 орны 1162 тамирчин 9 өргөөр 9 хоногийн турш өрсөлдлөө. Манай улсаас тус тэмцээнд 11 тамирчин оролцсоны ес нь “Стейниц” шатрын академийн сурагчид бөгөөд тэдний дундаас 7 насны хөвгүүдийн ангилалд Б.Учрал, 9 насны охидын ангилалд Ч.Нандинжигүүр, 7 насны охидын ангилалд Н.Аз-Эрдэнэ нар дэлхийн аварга болжээ. Харин 15 насны хөвгүүдийн ангилалд Н.Содбилэгт мөнгөн цом, 11 насны охидын ангилалд М.Урангоо, 13 насны охидын ангилалд Б.Буянхишиг хүрэл цом, 9 насны хөвгүүдийн ангилалд Б.Бат-Амгалан шагналт дөрөвдүгээр байранд шалгарчээ. Монгол улс тус тэмцээнийг 2008 онд Сингапур улсад болоход хоёр тамирчнаа анх оролцуулж байв. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.