Америк, Хятад улсууд худалдааны сайн түншүүд хэвээр байна
АНУ, Хятадын гадаад худалдаа энэ оны эхний дөрвөн сард жилийн өмнөхөөсөө 1.1 хувиар нэмэгджээ. Америкийн талаас Хятадад чип нийлүүлэхийг хориглох зэргээр эдийн засгийн хамгийн ажиллагаагаа хязгаарласан ч өмнөд хөршийн гурав дахь том худалдааны түнш хэвээр үлджээ. Тодруулбал, гадаад худалдаа нь 1.47 их наяд юань буюу 203.45 тэрбум долларт хүрснийг Гаалийн газраас нь мэдээлэв. Үүнээс Хятадаас АНУ-д нийлүүлсэн нь 1.08 их наяд юань, нөгөө талаас нийлүүлсэн нь 387.06 тэрбум юань болжээ. Дэлхийн худалдааны байгууллагын Хятадын нийгэмлэгийн дэд захирал энэ талаар “Инфляцын улмаас АНУ-ын хэрэглэгчдийн хэрэгцээнд Хятадын хямд бараа нийцэх болсон” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







