Ордос: Нэг дор 2000 дэглий үүрлэжээ

Ордос: Нэг дор 2000 дэглий үүрлэжээ


   Өвөр Монголын Ордос хотын Үүшин хошууны Салаа ус байгалийн цогцолбор газарт 2000 гаруй дэглий үүрлэжээ. Дэглий шувуу тавдугаар сард өндөглөдөг бөгөөд өндөр модны өтгөн мөчирт үүрээ шигүү барьж 3-5 ангаахай бойжуулна. Харин Салаа ус байгаль, археологийн дурсгалт газар нь чулуун зэвсгийн үед хамаарах бөгөөд эртний хүний, төрөл бүрийн хөхтөн амьтны яс олноор олдсон газар юм. 1970-1980 оны үед Хятадын эрдэмтэд эндээс 30-60 мянган жилийн өмнөх 20 хүний араг яс илрүүлснийг "Ордос эрс", Ордосын соёл гэдэг.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.