Улаанбаатар: Ирэх сараас дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Хичээлийн жил эхэлснээр Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг тул автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулдаг байсан билээ. Тэгвэл ирэх сарын 1-нээс энэ хязгаарлалт үйлчлэхгүй. Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах богино хугацааны ажлын төлөвлөгөөг Нийслэлийн Засаг дарга энэ сарын 12-ны өдөр баталсан юм. Энэ төлөвлөгөөнд ирэх сарын 14-нийг хүртэл Улаанбаатар хотод бүртгэлтэй төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслийн 50 хувийг замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн билээ. Мөн есдүгээр сарын 1-нээс орон нутгийн дугаартай автомашинууд нийслэлд 48 цагаас илүү зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлдөг байхаар зохицуулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







