2024 оны ахмад шатарчдын ДАШТ Португалд болно

2024 оны ахмад шатарчдын ДАШТ Португалд болно


   Ахмад шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн саяхан Улаанбаатарт болж, манай тамирчид хэд хэдэн төрлөөс медаль хүртсэн билээ. Тэгвэл Дэлхийн шатрын холбооноос энэ жилийн ДАШТ-ий удирдамжийг олон нийтэд танилцуулж, Португалийн Порту Санто хотноо арваннэгдүгээр сарын 16-29-ний хооронд зохион байгуулахаар болсон байна. ДАШТ-д оролцох шатарчдыг энэ сарын 16-ныг хүртэл бүртгэнэ. Удирдамжид зааснаар, энэ жилийн тэмцээний шагналын сан 42500 евро ажээ. Тэмцээн 50 болон 65-аас дээш насны нээлттэй мөн зөвхөн эмэгтэйчүүд оролцох 50 болон 65-аас дээш насны ангиллаар болно. 

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.