"Болор цом” наадам ирэх сард болно

"Болор цом” наадам ирэх сард болно


   Оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” яруу найргийн наадам ирэх сард болох гэж байна. Наадамд оролцогчид энэ онд бичсэн, чөлөөт сэдэвтэй хоёр шүлгээ ирэх сарын 20-ны дотор Монголын зохиолчдын эвлэлийн хороонд ирүүлэх бөгөөд уг бүтээл нь ном, хэвлэл, цахим орчинд нийтлэгдээгүй байх шаардлагатай ажээ. Харин зохион байгуулагчид эхний шатны дүнг 22-ны өдөр нь зарлаж, 26-ны өдөр Соёлын төв өргөөнд болох сүүлийн шатны шалгаруулалтаар цомын эзнийг тодруулна. Өнгөрөгч жилийн наадамд 21 яруу найрагч өрсөлдөж, "Болор цом"-ын эзнээр яруу найрагч С.Начин тодорсон бол 2022 онд М.Амархүү, 2021 онд Б.Болорцэрэн түрүүлж байсан юм.  


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.